УИХ-ын гишүүн асан, Монголын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Мэндийн Зэнээ агсны мэндэлсний 70 жилийн ой энэ онд тохиож байна. Тэрбээр 1947 оны 7 дугаар сарын 11-ний өдөр Төв аймгийн Өнжүүл сум, одоогийн Бүрэн сумын нутаг “Оорцог” хэмээх газар малчин ард Мэндийн 4 дэх хүү болон мэндэлжээ.
М.Зэнээ агсны 70 насны ойг тохиолдуулан Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболдын санаачилгаар амьдарч байсан байранд нь байх хүндэтгэлийн самбарыг шинэчлэн байрлууллаа. БГД-ийн нутаг дэвсгэр, 6 дугаар бичил хороололд байрлах уг байранд М.Зэнээ агсан хань, үр хүүхдүүдийн хамтаар 1994-2002 он хүртэл амьдарч байжээ.
Өнөөдөр түүнийг хань, үр хүүхэд, журмын нөхөд, ах дүү, төрөл төрөгсөд нь дурсан ярьж байна. М.Зэнээ агсны охин З.Ариунаа хэлэхдээ “Миний аав их энгийн, сайхан сэтгэлтэй, нөхөрлөлдөө болон үзэл бодолдоо үнэнч, үр хүүхэд бидэндээ уул шиг түшигтэй хүн байсан. Монгол орныхоо тусгаар тогтнол, эрх чөлөөний төлөө гэсэн тууштай, цэх шулуун үзэл бодолтой явсан аавынхаа баримталж ирсэн “Монголоороо л үлдэх юмсан” гэсэн зарчмыг үргэлжлүүлэн залгамжлуулахыг хичээх болно. Олон жил гэр бүл, үр хүүхдүүд нь хийчих юмсан гэж бодож явсан ажлуудын нэг болох хүндэтгэлийн самбарыг нь шинэчлэх ажилд чин сэтгэлээсээ тусалж дэмжсэн хотын дарга С.Батболд болон түүний Тамгын газрын хамт олонд маш их баярласнаа илэрхийлье” хэмээсэн юм.
Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Батбаясгалан М.Зэнээ агсны хань, үр хүүхдүүдэд сайн сайхныг хүсээд “Нийслэлийн зүгээс бид М.Зэнээ агсны хийж хэрэгжүүлж, санаачилж байсан олон сайхан ажил, хууль тогтоомжийг олон нийтэд түгээн дэлгэрүүлэх зорилгоор хүндэтгэлийн самбарыг нь шинэчилж байна. Мөн парламентын шинэ цагийн түүхэнд оруулсан хувь нэмрийг нь үнэлэх үүднээс эссэ бичлэгийн уралдаан зарлах зэрэг хэд хэдэн арга хэмжээг зохион байгуулж байна.” гэлээ.
Мэндийн Зэнээ агсны төрж өссөн нутаг усныхан ч түүний 70 насны ойг ёслол төгөлдөр тэмдэглэхээр зэхэж байна. Төв аймгийн Бүрэн сумын баяр наадам 7 дугаар сарын 19, 20, 21-ний өдрүүдэд болох юм байна. Баяр наадамтайгаа хамтатган М.Зэнээ агсны 70 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлнэ гэдгийг тус сумын Засаг дарга Р.Очирбат хэллээ. Өнөөдөр Мэндийн Зэнээ агсантай хамт ажиллаж явсан үе үеийн УИХ-ын гишүүд, хотын дарга, удирдлагууд оролцсон дурсамж уулзалтыг мөн зохион байгуулах юм гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
М.Зэнээ агсны хүндэтгэлийн самбарыг шинэчлэн байрлууллаа
9 жил /2017-06-30 05:26:25 GMT+8/
УИХ-ын дэд дарга Жадамбын Бат-Эрдэнэ иргэдийг Солонгос явуулна гэж “залилсан” гэв үү?
958
1 долоо хоног
Х.Нямбаатар: Хамаг олноороо харааж зүхсэн ч олон том төслүүдээсээ нэг алхам ч ухарч няцахгүй
740
1 долоо хоног
Хүүхдийн тэтгэмжээ өгөхдөө муухай үг бичсэн гэх шуугианы эзэн реппер Гинжин эхнэр, хүүхдийн хамт зугаалж явна
1129
2 долоо хоног
Хотын орлогч Т.Даваадалайг албан тушаалаа урвуулан завших, мөнгө угаах гэмт хэрэгт холбогдуулан шалгаж байна
1198
2 долоо хоног
УИХ-ын гишүүн П.Ганзориг Хүний хөгжил нийгмийн бодлогын байнгын хорооны даргаар сонгогдлоо
1559
3 долоо хоног
АН-ын бүлгээс "Туулын хурдны зам" төслийг зогсоох шаардлагыг Ерөнхий сайдад хүргүүлжээ
1557
3 долоо хоног
Поп дива Б.Сарантуяа "Урлагт 40 жил-Хайрын бурхан" тоглолтоо Төв цэнгэлдэх хүрээлэнд хийнэ
1500
3 долоо хоног
Л.Энх-Амгалан: Эцэг эхчүүдээс баахан мөнгө хураачихсан зөвлөл нэртэй хэсэг бүлэг хүмүүс төгсөлтийн баярыг бүр хориглосон гэж шоудах хэрэггүй
1562
3 долоо хоног
Л.Энх-Амгалан: Монгол хэлний шалгалтын агуулга шуугиан дэгдээлээ. Ц.Доржготов гуайн өгүүллэг төгсгөл рүүгээ маш эротик өгүүллэг
2232
1 сар
Нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй байгууллагуудыг ажлын 4 хоногт шилжүүлэх үүрэг өгчээ
2153
1 сар
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
-
0
-
0
-
0
-
0
-
0
-
0
- Эхэнд
- Сүүлд