“Дарханы сурагчид оюунлаг, авьяаслаг” Англи хэл, Математикийн олимпиад 4 дүгээр сарын 29, 30-ны өдрүүдэд боллоо. Тус олимпиадыг УИХ-ын гишүүн Б.Жавхлан санаачилж, түүний нэрэмжит болгон аймгийн Боловсрол Соёл, Урлагийн газартай хамтран зохион байгуулсан юм. Энэ хүрээнд Англи хэлний олимпиад 4 дүгээр сарын 30-ны өдөр Оюуны ирээдүй цогцолборын "Б" байранд боллоо. Энэ удаагийн олимпиадад 12 дугаар ангийн 185 сурагч бүртгүүлснээс 107 сурагч оролцон мэдлэг оюунаа сорьсон юм.
“Дарханы сурагчид оюунлаг, авьяаслаг” Англи хэл, Математикийн олимпиад нь хэдийгээр аймгийн хэмжээнд явагдсан ч улсын олимпиадын зэрэглэлтэй явагдсан гэдгийг зохион байгуулагчдын зүгээс онцолж байлаа. Англи хэлний олимпиадын шалгаруулалтад ажилласан мэргэжилтэн болох Энх тайваны корпусын сайн дурын ажилтан Diana Woods хэлэхдээ: “Олимпиадад оролцогчидын түвшин сайн байсан, ялангуяа эхний 11 байранд шалгарсан сурагчидтай ярилцаж байхад сурагчид англи хэлийг сайн суралцаж байгаагаас гадна зорилго тэмүүллээр дүүрэн байсан нь өндөр сэтгэгдэл төрүүллээ. Тэдэнд маш сайхан ирээдүй байна” хэмээв.
Ийнхүү “Дарханы сурагчид оюунлаг, авьяаслаг” Англи хэлний олимпиадад Дархан Эмпати сургуулийн 12 дугаар ангийн сурагч Г.Дуламханд 1 дүгээр байрыг эзэлсэн бол 19 дүгээр сургуулийн сурагч Г.Хүслэн, Дархан Эмпати сургуулийн сурагч Г.Мэндбаатар нар 2 дугаар байрыг эзэллээ. Харин 3 дугаар байрыг 19 дүгээр сургуулийн сурагч Ч.Зулсар, тус сургуулийн сурагч Б.Төгсцогт, Оюуны ирээдүй цогцолбор сургуулийн 12-7 ангийн сурагч А.Энхчимэг нар эзэлсэн байна. Үүнээс гадна тусгай байранд 5 сурагчийг шалгаруулж үнэ бүхий зүйлээр шагнаж урамшуулав.
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Dugnelt.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
- 0
- 0
- 0
- 0
- 0
- 0
- Эхэнд
- Сүүлд
Шинэ мэдээ