Хүйтний эрч эрс чангарна
Цаг агаарын урьдчилсан байдлаар Хангай, Хөвсгөлийн уулс, Туул, Тэрэлж голын саваар шөнөдөө 23-28 хэм, өдөртөө 10-15 хэм хүрч хүйтний эрч эрс чангарах нь. Мөн сарын дунд үед ихэнх нутгаар цас орох, салхи сарын сүүлчээр зарим газраар 16-18 м/с хүртэл ширүүсч, шороон болон цасан шуурга шуурах төлөвтэй байна.
Баянзүрхчүүд 6380 мод тарьжээ
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Зарлигаар жил бүрийн 10 дугаар сарын хоёр дахь долоо хоногийн Бямба гарагийг бүх нийтийн мод тарих үндэсний өдөр болгосон билээ. Баянзүрхчүүд жил бүр дүүргийнхээ нутаг дэвсгэрийн ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, нөхөн сэргээх, агаарын бохирдлыг бууруулах, байгаль орчноо хамгаалах үйлсэд идэвхтэй оролцдог.
Баянзүрхчүүд гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд санал, шүүмжлэлээ нэгтгэлээ
Баянзүрх дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, дүүрэг дэх цагдаагийн I, II, III хэлтэс хамтран “Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд иргэд, төрийн болон төрийн бус байгууллагуудын хамтын ажиллагааг сайжруулах нь” сэдэвт хэлэлцүүлгийг өнөөдөр зохион байгууллаа.
Баянзүрх дүүргийн ‘’Дүүрэг хөгжлийн төв’’-ийн 5-н жилийн ой тохиож байна
Баянзүрх дүүргийн ‘’Дүүрэг хөгжлийн төв’’-ийн 5-н жилийн ой энэ өдрүүдэд тохиож байгаа билээ. Иргэдийн эрүүл, ая тухтай, аюулгүй амьдрах орчин нөхцөлийг бүрдүүлэн, ажлын байрыг бий болгох, дундын өмчлөлийг эд хөрөнгийн эзэмшил, ашиглалт хамгаалалтыг сайжруулах, хариуцсан эзэнтэй болгох зорилгоор “Дүүрэг хөгжлийн төв”-ийг байгуулж байсан юм.
Утаа ихтэй тээврийн хэрэгслүүдэд шалгалт хийж байна
Баянзүрх дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, дүүрэг дэх Замын цагдаагийн хэлтсээс зам тээврийн осол, аваараас урьдчилан сэргийлэх, хүн амын эрүүл мэнд, байгаль орчинг бохирдуулж байгаа стандартын шаардлага хангаагүй тээврийн хэрэгслүүдэд хяналт, шалгалт хийх ажлыг шат дараатай зохион байгуулж байна.
202 дугаар цэцэрлэг номын сантай боллоо
Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч, Баянзүрх дүүргийн Дэд бүтэц, хот төлөвлөлт хариуцсан төслийн удирдагч-Засаг даргын орлогч Т.Батцогт хүүхдийг бага наснаас нь номтой нөхөрлүүлж тэдний ирээдүйн боловсролд нь хөрөнгө оруулалт хийх ажлыг тогтмол дэмжин ажилладаг.
Шавь цогцолбор сургууль орчин үеийн шийдэл бүхий мэдээлэл зүйн ангитай боллоо
Нийслэлийн Баянзүрх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал болон БНСУ-ын Smilegate сан хамтран мэдээлэл технологийн боловсролын ялгааг бууруулах зорилгоор дүүргийн алслагдмал хороодод орших ерөнхий боловсролын сургуулийн мэдээлэл зүйн ангийг орчин үеийн загвар шийдэл рүү ойртуулж, сурагчдын сурах орчинг сайжруулан сурагч төвтэй сургалтаар дамжуулан сурагчдын чадамжийг дээшлүүлэх зорилготой төслийг хэрэгжүүллээ
Төрийн далбаа, Нийслэлийн тугийг мандууллаа
Нийслэлийн Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабаас Нийслэл хот байгуулагдсаны 379 жилийн ой, Нийслэлийн өдрийг тохиолдуулан ‘’Төрийн далбаа болон Нийслэлийн тугийг мандуулах’’ арга хэмжээг ёслол төгөлдөр зохион байгууллаа.
‘’Авлигын эсрэг-Би’’ эссэ бичлэгийн уралдааны шилдгүүд тодорлоо
Нийслэлийн Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газрын Төрийн захиргааны удирдлагын хэлтсээс Нийслэл хот байгуулагдсаны 379 жилийн ой, Нийслэлийн өдрийг тохиолдуулан дүүргийн ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдын дунд ‘’Авлигын эсрэг-Би’’ сэдэвт эссэ бичлэгийн уралдааныг зарласан билээ.
Урьдчилан сэргийлэх үзлэгт үнэ төлбөргүй хамруулж байна
Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газар, дүүргийн Эрүүл мэндийн төвөөс иргэдийн эрүүл мэндийг дэмжих, ханиад томууны улирал ирж байгаатай холбогдуулан эрүүл мэндийн даатгалтай иргэдийг урьдчилан сэргийлэх үзлэгт үнэ төлбөргүй хамруулж эхэллээ
Хөдөө орон нутгийн замд гарч буй зам тээврийн осол хэргийг бууруулах чиглэлээр ажиллаж байна
Нийслэлийн Баянзүрх дүүрэг дэх Замын цагдаагийн хэлтэс,Тээврийн цагдаагийн албанаас Авто тээврийн үндэсний төвтэй хамтран “Нарантуул” олон улсын худалдааны төвөөс хөдөө, орон нутаг руу зорчигч тээвэрлэж байгаа үйл ажиллагааг хууль ёсны зөвшөөрөлтэй цэг, маршрутад шилжүүлэх ажлыг эхлүүлэх гэж байна.
‘’Авлигын эсрэг-Би’’ сэдэвт эссэ бичлэгийн уралдаан амжилттай явагдлаа
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Сургалт-хүмүүжлийн 411 дүгээр тусгай байгууллагын сурагчид эссэ бичлэгийн уралдаанд амжилттай оролцлоо
Дэлхийн хуримтлалын өдрийг маргааш тэмдэглэнэ
Хүүхэд залуучууд, өсвөр үеийнхэнд зориулсан урлагийн тоглолт үзүүлж, эцэг эхчүүдэд санхүүгийн боловсрол олгох гарын авлага өгөх тул гэр бүлээрээ оролцож болох аж.