Ардчилсан намаас ногоон автобусны худалдан авалтыг хянан шалгах түр хороо байгуулсан талаар тус намын ажлын хэсгээс мэдээлэл хийлээ.
Жиргээч Ц.Уянга “Ногоон автобустай холбогдуулан 25 хүнийг АТГ-аас шалгаж байгаа. Гэхдээ тэднийг шалгаж байгаа үндэслэл нь нөгөөх 600 автобустай огтоос холбоогүй, тэр дотор багтсан БНХАУ-аас оруулж ирсэн цахилгаан автобуснуудын техникийн нөхцөл зөрсөн гэдэг асуудал. Үүнийг АТГ-аас ч мэдээлсэн” гэлээ.
Тус ажлын хэсгээс дээрх асуудлыг УИХ-ын чуулганы хуралдаанаар хэлэлцэх асуудлын дараалалд оруулахгүй, эс үйлдэхгүй гаргаж буй тул УИХ-ын дарга Г.Занданшатар Үндсэн хууль зөрчиж байна. Тиймээс түүнийг Үндсэн хуулийн цэцэд хандан, шалгуулах гэж буй тухайгаа мэдэгдлээ.