-Акурмаа хэрхэн цэвэрлэгээ усны хувьд хэрхэн байлгах вэ?
-Долоо хоногт нэг удаа усаа солих хэрэгтэй. Гэхдээ акурмны 1/3 усыг солиход хангалттай. Аяндаа сольсон ус маань цэвэрлэгдээд тунгалаг болно. Мөн цэвэршүүлэгч сэнсний порлоны доор хар хөрс хийж өгөх юм бол ус илүү цэвэр цэнгэг болж өгдөг. Хэт их хлортой ус хийх нь аюултай загас үхдэг. Тиймээс ус бага зэргийн ногоон устай байхад гэмгүй, мөн амьд ургамал усандаа байлгах хэрэгтэй. Усны хатуулаг зөөлөн чанарыг тэнцвэржүүлж өгөхөөс гадна загасандаа тэжээл болж өгдөг юм.
-Хамтдаа байж болохгүй загаснууд гэж байх уу? Үржүүлэх үйл явц, төрөх загасаа хэрхэн арчлах вэ?
-Хэт хурдан хөдөлгөөнтэй загасыг удаан загастай байлгаж болохгүй. Тэгвэл аль нэг нь стрессддэг. Мөн том загасыг жижиг загаснуудтай байлгаад хэрэггүй жижигнүүдээ идчихдэг юм. Гэхдээ одоохондоо надад махчин загас байхгүй байгаа. Харин хээл авсан загаснууд бол гэдэс нь томроод дөрвөлжин гэдэстэй болчихдог. Төллөх хугацаа нь барагцаагаар сар гаран болсны дараа төрдөг. Ер нь бол төллөх дөхөөд ирэхээрээ андашгүй, яг тэр үед нь төрөх тусгаарлагчдад хийнэ. Төллөсний дараа ургамлууд дунд орж бусад том загаснаасаа холддог. Ингээд хооллож томроод бусадтайгаа нэгддэг.
Удахгүй төллөх загаснууд
-Таны бодлооор загас тэжээх нь ямар үр өгөөжтэй вэ?
-Би бараг телевиз үздэггүй. Техник харж суухын оронд загаснуудаа юу хийх бол яах бол гээд л хараад суучихдаг, их сонирхолтой. Загас хараад суухаар нүдний ядаргаа тайлагдаж, тархи амардаг. Загас тэжээж эхэлснээс хойш хүүхдүүд минь дагаад сонирхож эхэлсэн. Хааяа даа намайг өдөржингөө загасаа хараад биднийг тоохгүй юм гэх ч тохиолдол байдаг. /инээв/ Манайд хүүхдүүд ирвэл ч тоглоом, телевиз гэхээсээ загаснуудыг ихэд сонирхож хардаг шүү. Жаахан хүүхдүүд ихэвчлэн буруу хооллох юмуу болохгүй зүйл өгчих гээд байдгаас биш ихэд сонирхлыг нь татдаг. Мөн бусад зүйлсээс илүүгэээр анхаарал төвлөрүүлж, хүүхдэд амьтан хайрлах дадлыг суулгаж өгдөг шүү.
Хүүхдэд утас техник бус амьтад авч өгөснөөр багаас нь аливаа зүйлсийг хайрлаж энэрэх сэтгэлийг суулгаж, Амьд харилцааг эрхэмлье.