-Өмнө зохиож байсан ажиллуудаасаа дурьдвал
- Өөрсдийн эдэлж хэрэглэж байсан зүйлсээ хэрэгтэй хүмүүст нь өгөх, солилцох ажилууд хийгддэг. Мөн бүх зөвхөн амьдралын боломж доогуур бус бусад хүүхдүүдийг баярлуулж урамшуулахыг зорьж байгаа. Жишээ нь бид авъяаслаг болон онц сурлагатай хүүхдүүдийг урамшуулж баярлуусан байгаа. Тэднийг баярлуулж, тэд урамшиж цаашлаад бидний ирээдүй болсон боловсон хүчин элитүүд болж бэлтгэгдэх болно. Бүх давхрагийн хүүхдүүдийг баярлуулахыг зорьж хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг ч мөн адил орхидуулалгүй баярлуусан. Туул голол цэвэрлэх мод тарих гэх мэт олон ажилууд зохион байгуулсан. Бидний хийсэн ажиллуудыг төрийн болон бусад албан байгууллагууд хүмүүс харж хамтран ажилладаг. Дунд гол цэвэрлэсэн үйл ажиллагаа нийслэлийн тохижилтын газрын жилийн тайлаанд орсон. Энэ мэт бидний ажилд үнэлэлт дүгнэлт хийж хамтран ажиллах төсөл гэрээнүүд ирэх болсон.
- Цаашлаад хийхээр төлөвлөсөн ажиллууд хэр байна вэ?
- Бид боловсролыг дэмжих зорилготойгоор “Боловсролтой монгол” эхлүүлээд хоёр ч сургалт явуулсан. Хотжилттой холбоогоор дунд гол ширгэж эхэлсэн иймээс бид энэ хавиа цэвэрлэж, голоо хайрлах, голын орчинг тохижуулж хүүхэд багачууд ээжүүдэд салхилах газартай болохыг зорьж байна. Мөн ямар нэг улс төрийн нам, хүний харьяанд оролгүй ажиллахыг зорьдог. Хэрвээ орон нутгаа хөгжүүлэхийг хүсвэл ямарч улс төрийн намын хүн, энэ тойргоос сонгогдсон гишүүн, төрийн бус байгууллага хамаагүй ямар ч улс төр ярилгүй хамтдаа бүтээн байгуулахад нээлттэй. Мөн бидний хийдэг ажиллуудыг олон нийт интернэрээр харж байнгын идэвхитэй груп, төрийн бус байгууллага учраас тэр бүр бүх хүмүүсийг нэгтгэж зар түгээж чадахгүй байгаа иймээс групын дэргэдэх цахим телевиз байгуулахаар ажлын хэсэг явагдаж байгаа. Иймээс сургуулиа төгсөөд удаагүй мэргэжлээрээ ажиллах хүсэлтэй залууст үүд хаалга нээлттэй.
-Та бүхэндээ холбогдож хамтран ажиллах сонирхолтой хүмүүс хэрхэн холбогдох вэ?
-Манай оффис, үйл ажиллагаа бүгд нэг нутгийн ахан дүүсийн сайхан сэтгэлийн үндсэнд суурьлаж явдаг. Оффис маань Уран ган ххк-ний оффисийн барилгын 5давхарт 503 тоотод байрладаг холбогдох утас: 99662244, 94166969.
Энэ удаагийн ярилцлагаараа хүсэл зорилго нийлсэн хүмүүс ашиг сонирхол харалгүй ямарч зүйл хийж болдогын нэгээхэн жишээг бага ч болов гэсэн харуулахыг зорьлоо.