Д.Эрхэмбаяр

Орон байрныхаа нөхцлийг сайжруулахаар иргэд, оршин суугчдын тавьсан хүсэлтийг шийдвэрлэхээр ажиллав

Улсын Их Хурлын Өргөдлийн байнгын хорооны гишүүн М.Оюунчимэг, Б.Энх-Амгалан нар өнөөдөр (2017.11.01) Нийслэлийн Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны 34,35 дугаар байрны оршин суугчидтай уулзлаа.

ММонгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад Бүгд Найрамдах Филиппин Улс, Бүгд Найрамдах Киргиз Улсын элчин сайд нар ИЖБ барив

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад өнөөдөр Бүгд Найрамдах Филиппин Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Хосе Сантьяго Романа, Бүгд Найрамдах Киргиз Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Азамат Усенов нар Итгэмжлэх жуух бичиг барилаа.

Цахилгааны шөнийн тарифын хөнгөлөлт өнөөдрөөс хэрэгжинэ

Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах зорилгоор хүйтний улиралд төвийн бүсийн нэгдсэн сүлжээнд холбогдсон айл өрхөд тог цахилгааны үнийн хөнгөлөлт үзүүлэх Засгийн газрын шийдвэр өнгөрсөн онд гарсан.

Их сургуулийн Эмнэлэг, сургалтын цогцолбор байгуулахад шаардлагатай хөрөнгө оруулалтыг шийдвэрлүүлэх хүсэлт тавилаа

Улсын Их Хурлын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны гишүүд (2017.10.30) Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуульд ажиллав.

Гадаад харилцааны сайд Катарын элчин сайдыг хүлээн авч уулзлаа

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар 2017 оны 10 дугаар сарын 30-нд Катар Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Султан Салмиин Саид Аль-Мансури-г хүлээн авч уулзан, хоёр талын харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцов.

БНЧУ-ын сенатын даргатай уулзав

Бүгд Найрамдах Чех Улсын Парламентын Дээд танхимын дарга ноён Милан Штех тэргүүтэй төлөөлөгчдийн тусгай үүргийн онгоц Монгол Улсад түр саатах үеэр Монгол Улсын Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар хүндэтгэл үзүүлэн бараалхлаа.

Монгол Улсын 2018 оны төсвийн тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв

Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболдод (2017.10.27) Монгол Улсын 2018 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2018 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2018 оны төсвийн хуулийн төслүүдийг Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх өргөн мэдүүллээ.

Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн анхны хэлэлцүүлгийг үргэлжлүүлэв

Улсын Их Хурлын 2017 оны намрын ээлжит чуулганы (2017.10.27) нэгдсэн хуралдаан 15 цаг 45 минутад эхэллээ. Чуулганы хуралдаанаар Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн анхны хэлэлцүүлгийг үргэлжлүүлж, хуулийн төслийн талаар Байнгын хорооноос гаргасан зарчмын зөрүүтэй саналын томъёоллуудаар санал хураав.