Засгийн газар

ЕРӨНХИЙ САЙД НҮБ-ЫН СУУРИН ТӨЛӨӨЛӨГЧИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЖЭЭ

НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаас 2015 онд баталсан Тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэх Монгол Улсын Засгийн газрын үүрэг, амлалтыг үргэлжлүүлнэ гэв. Монгол Улсын нийгэм, эдийн засгийн тогтвортой хөгжлийг хангах, хөгжлийн үр шимийг иргэн бүрт хүртээмжтэй хүргэхийн төлөө НҮБ-аас үзүүлдэг хүмүүнлэгийн болон хөгжлийн дэмжлэгт талархал илэрхийллээ.

2017 оны Засгийн газрын цомыг Сангийн яам хүртлээ

Төрийн захиргааны байгууллагуудын дунд жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Засгийн газрын цом-2017” тэмцээн энэ сарын 6-8-ны өдрүүдэд Буянт-Ухаа дахь спорт цогцолборт болж өндөрлөлөө. 2005 оноос 13 дахь жилдээ болж буй уг тэмцээнийг энэ жил Засгийн газрын Хэрэг эрхлэх газар амжилттай зохион байгууллаа.

2018 оны төсвийн төслийг буцаан татлаа

Шинээр томилогдох Ерөнхий сайд болон Засгийн газрын гишүүдэд Монгол Улсын 2018 оны нэгдсэн төсвийн төсөлтэй танилцах, шаардлагатай нэмэлт, өөрчлөлтүүдийг оруулах боломж олгох үүднээс дээрх шийдвэрийг гаргав

ЗАСГИЙН ГАЗРЫН ХӨТӨЛБӨРИЙН ХЭРЭГЖИЛТ 41 ГАРУЙ ХУВЬТАЙ ГАРЛАА

Энэ оны эхний хагас жилийн байдлаар эдийн засгийн өсөлт 5.3 хувьд хүрч, төсвийн алдагдал 590 тэрбум төгрөгөөр буюу гурав дахин буурч, төсвийн орлого 330 тэрбумаар давж биелэн, гадаад худалдааны тэнцэл 475 сая ам.доллараар нэмэгдсэн зэрэг эерэг үзүүлэлт гарчээ.

Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцлээ

УИХ-ын гишүүн Б.Баттөмөрийн санаачлан боловсруулсан Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцээд зарим саналыг төсөл санаачлагчид уламжлахаар тогтлоо.

Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөрийн төслийг УИХ-ын Байнгын хороотой зөвшилцөнө

Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хооронд байгуулах “Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөр”-ийн төслийг хэлэлцээд УИХ-ын холбогдох Байнгын хороотой зөвшилцөхөөр тогтлоо.

Хүүхдийн хөгжилд чиглэсэн хөтөлбөр баталлаа

“Хүүхдийн хөгжил, хамгааллын үндэсний хөтөлбөр”-ийг баталлаа. Шаардагдах хөрөнгийг жил бүрийн Үндсэн чиглэл, улс, орон нутгийн төсөвт тусгаж, олон улсын байгууллагын төсөл, хөтөлбөрт хамруулж санхүүжүүлэхийг сайд, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт үүрэг болголоо.

НДШ төлөхөд баримтлах хөдөлмөрийн хөлсний дээд хэмжээг тогтоолоо

Нийгмийн даатгалын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 1 болон 5 дахь хэсэгт заасан хувь хэмжээгээр ажил олгогчийн Нийгмийн даатгалын шимтгэл төлөх сарын хөдөлмөрийн хөлсний сан, түүнтэй адилтгах орлогын дээд хэмжээг тухайн ажил олгогчийн сарын нийт хөдөлмөрийн хөлсний сан, түүнтэй адилтгах орлогоор тогтоов.