АН-ын Үндсэн дүрмийн хороо өнөөдөр /2018.12.03/ хуралдлаа. Хуралдааны шийдвэрийг УИХ дахь АН-ын бүлэг танилцуулав.
Тус хурлаар УИХ дахь АН-ын бүлгийн гишүүн Ж.Батзандан, Л.Болд, Д.Мурат нарт улс төрийн хариуцлага тооцох шийдвэрийг гаргасан байна. Тодруулбал,УИХ-ын гишүүн Ж.Батзанданг АН-аас хөөх шийдвэрийг гаргаж, харин УИХ-ын гишүүн Л.Болд, Д.Мурат нарыг дөрөв хүртэлх жилийн хугацаанд нэр дэвших эрхийг нь хаслаа.
Тэднийг Ерөнхий сайдыг авч үлдэхээр кноп дарсан нь намын дүрмээ зөрчсөн гэж үзэж байгаа юм.