УИХ-ын гишүүн О.Баасанхүү удахгүй Хэнтий аймгийг зорих гэнэ. Тэрбээр тус аймагт болох УИХ-н нөхөн сонгуульд нэр дэвшигчийг тодруулж, нэр дэвших эрхийг нь олгохоор хадаг яндараа бэлдчихсэн байгаа аж. О.Баасанхүү гишүүний хүслээр бол Хэнтий аймагт үйл ажиллагаа явуулдаг “Хасу Мегавайт” гэх компанийн удирдлагаас хэн нэгнийг тодруулах юм байх.
Юутай ч эрхэм гишүүний хэлснээр нутаг усандаа нэр хүндтэйн дээр МАХН-ын дарга, Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр, дэд дарга “босоо” С.Ганбаатар нараас илүү намын нөхөддөө нэр хүндтэй нэгэн юм байх. Юутай ч О.Баасанхүү тэргүүтэй тус намынханы хийсэн судалгаагаар нэгэн нууц ноёнтой МАХН-аас Н.Энхбаяр, С.Ганбаатар нартай өрсөлдвөл илүүрхэнэ гэж үзэж байгаа ажээ.