Энэтхэгийн улс төрийн лидер Карунанидхи 94 насандаа таалал төгсжээ. Хөгшрөлтөөс болж эрүүл мэнд нь муудсан байсан тэрбээр орон нутгийн цагаар 18:10-т Тамил Надугийн төв эмнэлэгт амьсгал хураасан байна. Карунанидхи 1969-2001 оны хооронд Тамил Наду мужийн захирагчаар сонгогдон ажиллаж байсан юм. Энэтхэгийн орон нутгийн сонгуульд 13 удаа ялалт байгуулж байсан түүнийг улс төрд нөлөө бүхий нэгэн байсан гэдэг.
Тэрбээр нас барах хүртлээ улс төрд идэвхтэй ажиллаж байсан бөгөөд сүүлд 2016 оны улс төрийн чуулганыг эсэргүүцэн тэмцэгч Жэндама Жалалититагийн эсрэг өрсөлдсөн ч ялагдсан аж.
Карунуниди 1940-өөд онд Дравидийн бослого хөдөлгөөнд оролцсноор улс төртэй холбогдож, улмаад шударга тэмцэгч, Хинди хэлийг эсэргүүцэгчидтэй идэвхтэй тэмцэж байснаараа иргэдийн итгэлийг олсон улс төрчдийн нэг болсон түүхтэй.