Тайландын хойд хэсгийн Тхам Луанг агуйд өнгөрсөн зургаадугаар сарын 24-нд өсвөрийн хөлбөмбөгийн багийн тоглогч 11-15 насны 12 хүүхэд 25 настай дасгалжуулагчийн хамтаар агуйд орж, тухайн үед болсон үерийн улмаас гарах боломжгүй болж гацсан билээ. Тэднийг эрэн хайх ажиллагааг хийж, найм хоногийн дараа аврах албаныхан олсон юм. Тэгвэл өчигдөр Тайланд улсын эрх баригчид Тхам Луанг агуйд гацсан хүүхдүүдийг аврах ажиллагаагааг эхлүүлсэн байна. Аврах ажиллагаа амжилттай болж 12 хүүхдээс эхний дөрвөн хүүхэд эсэн мэнд агуйгаас гаргажээ. Аврагдсан даруйд тэднийг түргэн тусламжийн машинаар ойролцоох бааз дээр байрлаж буй эмч нарт үзүүлж, нисдэг тэргээр Чианг Рай хотын эмнэлэгт хүргэжээ. Аврагдсан дөрвөн хүүхэд эмчийн хяналтад байна. Аврах ажиллагааг өнөөдөр үргэлжлүүлэн явуулах аж. Агуйд гацсан хүүхдүүдийг аврах ажиллагаанд 50 гадаадын шумбагч болон 40 тайландын шумбагчид гар бие оролцсон байна. Дараагийн аврах ажиллагаа Тайландын цагаар өглөөний 08.00 цагаас эхлүүлэхээр товложээ.
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Dugnelt.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
- 0
- 0
- 0
- 0
- 0
- 0
- Эхэнд
- Сүүлд
Шинэ мэдээ