УИХ-ын Ёс зүйн дэд хороо өчигдөр үдээс хойш хаалттай хуралдсан билээ. Хуралдаанаар Д.Мурат гишүүний асуудлыг хэлэлцсэн гэх мэдээлэл байсан хэдий ч өөр асуудлаар хуралдсан аж. Тодруулбал, Ёс зүйн дэд хороонд ирсэн иргэдийн хүсэлт, гомдлын дагуу А.Сүхбат, Б.Бат-Эрдэнэ нарын гишүүдийн асуудлыг хэлэлцсэн байна. МҮБХ тойрсон маргааны асуудлаас үүдэн, иргэд тэднийг ёс зүйн хэм хэмжээ зөрчсөн гэх үндэслэлээр УИХ-ын Ёс зүйн дэд хороонд хандсан аж. Ёс зүйн дэд хороо асуудлыг хэлэлцээд, зарим асуудал нь шүүхийн шатанд яваа учир дүгнэлт гаргах боломжгүй гэж үзжээ.
Эх сурвалж: medee.mn