Олны анхаарлын төвд байгаа Ерөнхийлөгч нарын уулзалт энэ сарын 12-ны өдөр Сингапурт АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп, Ким Чен Ун нарын анхны уулзалт болох юм байна. Энэ талаар даваа гаригт Цагаан ордны Хэвлэлийн нарийн бичгийн дарга Сара Сандерс хэвлэлийн бага хурал дээр сэтгүүлчдэд мэдээлснийг ТАСС агентлаг мэдээллээ. АНУ-ын баг бүрэлдэхүүн хоёр орны удирдагчдын дээд хэмжээний уулзалт хүртэл Сингапурт ажиллаж буй юм байна. Түүний хэлснээр, Солонгосын хойгийн цэрэггүй бүсэд АНУ-ын төлөөлөгчид хүрэлцэн очиж, Хойд Солонгосын төлөөлөгчидтэй уулзан, хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоох асуудлаар амжилттай зөвлөлдөж байгаа ажээ. Сандерсийн мэдээлснээр, АНУ хоёр орны удирдагчдын дээд хэмжээний уулзалтад өндөр ач холбогдол өгч, идэвхтэй бэлтгэж байгаа юм байна.
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Dugnelt.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
- 0
- 0
- 0
- 0
- 0
- 0
- Эхэнд
- Сүүлд
Шинэ мэдээ