Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийн бие муудаж, Улсын хоёрдугаар төв эмнэлэгт хүргэгдсэн тухай мэдээлсэн билээ. Албаны эх сурвалжийн өгсөн мэдээллээр, Ч.Сайханбилэгийн биеийн байдал нь хүндэрсэн учраас эмч нарын зөвлөгөөнөөр орж, яаралтай мэс засалд оруулах шаардлагатай болжээ. Иймд маргааш түүнд хагалгаа хийхээр эмч нар товлоод байгаа юм байна. Дашрамд мэдээлэхэд, түүний биеийн байдал сүүлийн өдрүүдэд эрс муудсан учраас ийнхүү сайд нарын II эмнэлэгт шилжүүлэн хэвтүүлжээ.