"Кореан Эйр" компанийн Улаанбаатар-Инчеоны чиглэлийн нислэгийн тасалбар 19 жилийн турш өндөр үнэтэй зарагдаж буй тухай нийтлэл The Digital Times сэтгүүлд нийтлэгджээ. Өмнөд Солонгосын мэдээллийн томоохон сайт болох The Digital Times-ийн уг нийтлэлд “Улаанбаатар-Инчеоны чиглэлийн нислэгийг тус компани Монголын засгийн газартай тохиролцсон онцгой эрхийнхээ хүрээнд ижил зайтай бусад чиглэлээс даруй гурав дахин өндөр үнээр 19 жилийн турш үйлчилж байгаа”-г хөнджээ. Тодруулбал, Улаанбаатар-Инчеоны чиглэл зургаадугаар сарын 27-ноос долдугаар сарын 1-ний хооронд 955,500 вон ( 2 сая 63 880 төгрөгтэй тэнцэнэ) үнэтэй байгааг ч дурдсан байна. Тэгвэл шатахууны нэмэлт зардал нь адилхан Инчеон-Хонг Конгийн хоёр чиглэлтэй нислэгийн үнэ 323,700 вон ( 699192 төгрөг) байдаг аж. Дээрх хоёр чиглэлд шатахууны нэмэлт зардал 30,800 вон ижил хэмжээтэй багтсан нь хоёр чиглэл ижил зайтай болохыг харуулж байгаа бөгөөд Улаанбаатараас Инчеон хүртэл 3 цаг 10 минутаас 3 цаг 40 минут зарцуулдаг бол Хонг Конг-Инчеоны чиглэлд 3 цаг 40 минутаас 3 цаг 50 минут зарцуулагддаг байна.
Хоёр улсын засгийн газар хооронд хэлэлцээр хийх үеэр “Кореан Эйр” компаний уг онцгой эрхийг цуцлан шинэ өрсөлдөгч оруулж, хоёр орны хоорондын нислэгийг нэмэгдүүлэх талаар яригддаг ч Монголын талаас няцаасаар байдаг тухай Өмнөд Солонгосын Газар, Тээвэр, Аялал Жуулчлалын яамны эх сурвалж мэдээлснийг ч нийтлэлдээ багтаажээ.
2012 онд Өмнөд Солонгосын Шударга Өрсөлдөөнийг дэмжих газар үйлчилгээний ноёрхолоо арилгахыг “Koреан эйр” компанид өгч байсан ч шийдэгдээгүй аж. Мөн онд Монголын иргэний нислэгийн өндөр албан тушаалтан Жэжү арал руу аялахдаа зардлаа “Кореан Эйр” компаниар төлүүлсэн нь илэрч, маргаан дэгдээж байсныг ч дэлгэжээ.
Монголын иргэний нислэгийн өндөр албан тушаалтан Жэжү арал руу аялахдаа зардлаа “Кореан Эйр” компаниар төлүүлсэн нь илэрч, маргаан дэгдээж байсныг ч дэлгэжээ.
Дээр бүх жишээнээс гадна “Koреан Эйр” комппанийн толгой групп болох “Ханжин”-ын ерөнхийлөгч Boeing 727 нисэх онгоцыг Монголд хандивлаж, үүнийх нь хариудаа Монголын засгийн газраас “Алтан гадас” одонгоор шагнагдаж байсан, үүгээр ч зогсохгүй Монголд зочлоход нь төрийн хүндэтгэлийн түвшинд угтаж авч, үйлчилдэг зэрэг онцгой харилцаатай гэжээ.
Монгол Улс, БНСУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 15 жилийн ойг тохиолдуулан хоёр орны иргэний агаарын тээвэр, боловсрол, шинжлэх ухаан, эрvvл мэндийн салбар болон тєрийн бус байгууллагуудын харилцаа, хамтын ажиллагааг хєгжvvлэхэд оруулж байгаа хувь нэмрийг нь vнэлж Монгол Улсын Ерєнхийлєгч Н.Багабандийн зарлигаар БНСУ-“Ханжин” групп, КАЛ авиакомпанийн эзэн Жо Ян Хо-г “Алтан гадас” одонгоор шагнаж байсан.
Мэдээллийг тэнцвэржүүлэх, үнэн эсэхийг бататгах үүднээс "Кореан Эйр" компанийн төлөөлөгчтэй уулзахад “Улаанбаатарын чиглэл зуны улиралд ачаалал нь нэмэгддэг учраас жилийн орлогоо энэ үед нөхдөг. Монгол орны цаг агаарын хүнд нөхцөл байдал тасалбарын үнийг нэмэх үндэслэл болдог” гэсэн тайлбар өгчээ.
Тус нийтлэлийг уншихийг хүсвэл ЭНД дарж орно уу.