ОХУ-ын Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслол өнөөдөр болно. 2018 оны гуравдугаар сарын 18-ны өдөр болсон сонгуулиар нийт сонгогчийн олонхийн буюу 64 хувийн саналааар Владимир Путин сонгогдсон билээ. Тэрбээр ийнхүү ОХУ-ын Ерөнхийлөгчийн хувиар дөрөв дэх удаагаа тангаргаа өргөх гэж байна. Тангараг өргөх ёслол Москвагийн цагаар 12.00 цагт /Улаанбаатарын цагаар 17.00 цаг/ эхлэх талаар ОХУ-ын хэвлэлүүд онцолжээ. Ёслолыг "Первый канал", "Россия 1", "Россия 24", НТВ, ОТР, МИР телевизийн сувгууд болон Вести.ру сайт шууд дамжуулах юм байна. Дашрамд дурдахад, өнөөдөр болох Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслол нь ОХУ-ын түүхэн дэх долоо тахь ёслол аж.