Засгийн газрын ээлжит хуралдаан 2018 оны 5 дугаар сарын 2-ны өдөр боллоо. Тус хуралдаанаар “Ерөнхий зориулалтын нисэхийг хөгжүүлэх хөтөлбөр”-ийг батлав. Хөтөлбөр хэрэгжсэнээр энэ салбарын эрх зүйн зохицуулалт сайжирч, бизнес эрхлэх таатай нөхцөл бүрдэнэ гэж Засгийн газар үзэж байна.
Мөн нисэхийн салбарт хувийн хэвшил, хувь хүний оролцоо, хөрөнгө оруулалт, ажлын байр нэмэгдэнэ. Түүнчлэн агаарын тээврийн хүртээмж нэмэгдэж, аялал жуулчлал, байгаль хамгаалал, хөдөө аж ахуй, газар тариалан, эмнэлгийн түргэн тусламжийн үйлчилгээ зэрэг салбарын хөгжилд дэмжлэг болох юм.
Эх сурвалж: Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах алба