Хууль зүйн байнгын хороо өчигдөр хуралдсан талаар мэдээлсэн билээ. Тэгвэл тус хуралдаанаар Олон улсын парламентын холбооноос ирүүлсэн С.Зоригийн хэрэгтэй холбоотой дүгнэлт, тогтоолыг хэлэлцэхээр болсон байна. Иймд ажлын хэсэг байгуулж, дахин хэргийн талаар судлахаар болсон аж. Одоогоор ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг байгуулаагүй байгаа бөгөөд Олон улсын парламентын холбооны тогтоол, дүгнэлтийг нягтлахаар болжээ.