Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх ирэх дөрөвдүгээр сарын 9-12-нд айлчлахаар болжээ. Энэ нь түүний Ерөнхий сайдын хувиар гадаад улсад хийж буй хоёр дахь айлчлал юм. Тэрээр анхны гадаад айлчлалаа БНСУ-аас эхлүүлсэн. Тодруулбал, өнгөрсөн нэгдүгээр сарын 15-17-нд Өмнөд Солонгос улсад айлчилж 700 сая ам.долларын хөнгөлөлттэй зээл авахаар яриа хэлэлцээр хийсэн юм. БНХАУ-д хийх айлчлалынхаа үеэр тус улсаас олгохоор шийдвэрлэсэн нэг тэрбум ам.долларын зээлээр ямар төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх талаар яриа хэлэлцээр хийхээр төлөвлөжээ.Тухайлбал, 300 сая ам.долларыг нь Улаанбаатар хотын Төв цэвэрлэх байгууламжид зарцуулах тухай асуудлыг танилцуулж хэлэлцэхээр төлөвлөсөн байна
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Dugnelt.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
- 0
- 0
- 0
- 0
- 0
- 0
- Эхэнд
- Сүүлд
Шинэ мэдээ