Урлагийн Янжинлхам бурханы адис хүртсэн яруу найрагчаас улс төрд урвасан хүн бол МАН-ын генсек асан Ж.Мөнхбат. Тэрбээр 2016 оны сонгуулиар Архангайчуудын итгэлийг хүлээн УИХ-ын гишүүн болсон бөгөөд Монгол Улсын сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргын зөөлөн сэнтийд заларч асан нэгэн.
Засгийн газрын гишүүнээс бууснаасаа хойш нам гүмхэн байсан. Тэгвэл эрхэм гишүүн Ж.Мөнхбат уран бүтээлийн тайлан тоглолтоо хийхээр болжээ. Тэрбээр монгол цэргийн баярын өдөр буюу энэ сарын 18-нд "Монгол танаа зүтгэе" нэртэй цэнгүүнээ хийж тасалбарын орлогоо оюутнуудад зориулахаар болсон гэнэ.
Сэтгэлээс сэтгэл рүү урссан, Зүрхнээс зүрхэнд асгарсан
Итгэл, хайрын агуу хүчинт, Энэхэн амьдрал бүтэн оршдог...
Миний дуу, шүлэг, жүжиг, кин, уран бүтээлийн ертөнцөд аялах та бүхнийгээ урьж байна хэмээжээ.