УИХ дахь МАН-ын бүлэг Ж.Эрдэнэбатын засгийг огцруулах асуудлаар 32, 33-аараа хуваагдсан. Хэдийгээр 33-ын бүлгийн дэмжлэгтэйгээр Ерөнхий сайд, намын дарга болсон ч У.Хүрэлсүх Ж.Эрдэнэбатын адил бүлгийн гишүүд болон танхимынхаа сайд нарын барьцаанд байгаа гэх бор шувуу нисч эхлээд байна.
Ямартаа ч эрх баригч МАН-ын нэр бүхий гишүүд Дэвшилтэт холбоо нэртэй фракц байгуулжээ. Тус холбоог УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр, Л.Оюун-Эрдэнэ, Т.Аюурсайхан, Х.Нямбаатар, Н.Учрал, Л.Энхболд, Б.Энх-Амгалан нар байгуулан, үйл ажиллагаагаа эхлээд байгаа юм байна.
У.Хүрэлсүхийн залуусын уг холбоо нь авлигын эсрэг, шинэ засаглалын бодлогын төлөө, дэвшилтэт намын төлөө, ирэх 25 жилийн шинэ хөгжлийн төлөө гэсэн үндсэн зорилттой ажиллах гэнэ.