Сүүлийн үед олны танил хүмүүс улс төрд орох нь их болсон. Тэр дундуу дуучид мэргэжлээ сольж, парламентад суух сонирхолтой болох нь өнгөрсөн УИХ-ын сонгуульд нэр нэвшсэн эрхмүүдийн жагсаалтаас харж болохоор. Тэдний нэг болох дуучин М.Нарантуяа буюу Нара ирэх 2020 оны сонгуульд өрсөлдөнө гэдгээ хэвлэлд өгсөн ярилцлагадаа дурджээ.
Тэрбээр “2016 оны сонгуульд нэр дэвших болсон маань гэнэтийн шийдвэр байгаагүй. Энэхүү шийдвэрийг маань хүмүүс янз бүрээр л хүлээж авсан. Олон ч бэрхшээлийг туулсан. Тэр бүхэн миний цаашдын ажил, амьдралд туршлага болох болно. Би энэхүү зорилгоосоо ухрахгүй. 2020 оны сонгуульд ч өрсөлдөнө. Одоогийн хийж буй бизнесүүд маань ч гэсэн үүнд чиглэгдэж байгаа. Тухайн үед сонгуулийн сурталчилгаанд ард түмэн, найз нөхөд хандив туслалцаа үзүүлсэн ч гэсэн өөрийн зүгээс санхүү багагүй гарсан. Өр ширтэй ч үлдсэн. 2020 оны УИХ-ын сонгуульд санхүүгийн хүнд байдалд дахин орохгүйн тулд одоогоос бизнестээ ахиц гаргахыг хичээж байна” гэжээ.