Энэ хаврын улс төр тун сонирхолтой өрнөх бололтой. Учир нь УИХ-д олонхи болоод байгаа МАН дотроо талцан 33, 32-оороо хуваагдсаны тодхон жишээ тун удахгүй олны өмнө ил болох бололтой. Ямартчаа ч МАН-ын Дэвшилтэт холбоо байгуулагдаж байгаа гэх мэдээлэл бидэнд ирсэн юм.
МАН-ын Дэвшилтэт холбоо нь Ж.Энхбаяр, Д.Цогтбаатар, Л.Оюун-Эрдэнэ, Ц.Нямдорж,Т.Аюурсайхан, Ж.Ганбаатар, Я.Содбаатар, Х.Нямбаатар, Ц.Даваасүрэн, Л.Энхболд, Ц.Гарамжав зэрэг УИХ-ын 20 гаруй гишүүн, мөн МАН-ын үе үеийн нөлөө бүхий улстөрчдөөс бүрдэж байгаа гэнэ. Тэд холбооныхоо тун удахгүй албан ёсоор зарлах юм байна.