УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаан хуралдлаа. Хуралдаанаар Улсын бүртгэлийн багц хуулийн төслүүдийг хэлэлцсэн юм. Энэ үеэр УИХ-ын гишүүн Н.Оюундарь Байнгын хорооны хуралд идэвхтэй оролцсон бөгөөд тэрбээр хуулийн төсөл бүр дээрээс асуулт асуусан юм. Ингэхдээ тэрбээр “би О.Баасанхүүг орлож байна” хэмээн хошигноод амжив.
Ямартаа ч төдийлөн асуулт асууж харагддаггүй гишүүн маань өнөөдрийн хуралдаан дээр О.Баасанхүү гишүүнээс дутахааргүй олон асуулт тавьсан нь ийн хошигноход хүргэсэн юм. Мөн сэтгүүлчдийн анхаарлын төвд ч ороод амжсан сэргэлэн гишүүн төдийлөн үг хэлээд байдаггүйг уншигчид маань мэдэх буй заа.