Засгийн газрын тэргүүн сошиалд идэвхитэй нэгэн. Тэрбээр үе үе, гэв гэнэтхэн сонин хачин пост оруулж олон түмний анхаарлын төвд орчихдог. Тэгвэл Ерөнхий сайд У.Хүрэлсүх танхимын гишүүн, БОАЖ-ын сайд Н.Цэрэнбатад зориулан анхааруулга бичсэн нь тун сонин бөгөөд содон.
Сайдуудтайгаа уулзаж амждаггүй юм уу эсвэл олон нийтэд өөрөө л таалагдаж байвал болдог юм уу гэлтэй. Юутай ч Ерөнхий сайдынхаа оруулсан постод олон хүн мэл гайхаж, цэл хөхрөв гэгч л болов. Улаанбаатар хотын утааг бууруулахад зориулан БНСУ-аас багагүй хэмжээний зээл авахаар болсон болоор улиг болсон утаагүй зуух ярьсан сайддаа ийнхүү сошиалаар банга хүртээв.