Ишиг эврээ ургахаар эхийгээ мөргөдөг гэгчээр УИХ-д МАХН-ыг төлөөлөн сууж буй гишүүн О.Баасанхүү намын даргынхаа эсрэг босоод багагүй хугацааг үдээд байгаа. Намын дарга, сайн ахынхаа шилэн хүзүүнээс зуусан О.Баасанхүү гишүүн төрийн ордноо намынхаа II их чуулганыг өөрөө зохион байгуулж, мөн өөрийгөө намын даргаар ч өргөмжлөөд амжсан.
Харин өнөөдөр Дээд шүүхээс УИХ-ын гишүүн О.Баасанхүүг МАХН-ын даргаар бүртгэхгүй гэсэн шийдвэрийг гаргалаа. Намын нөхөд нь хэвлэлийн бага хурал зарлаж, урвагч О.Баасанхүүг намаасаа албан ёсоор хөөснөө зарлаж, МАХН-ын удирдлага болон нийт гишүүдээс уучлалт гуйхыг шаардлаа.
Ямартаа ч намаасаа жийгдэж, шүүхээс боломжгүй гэсэн мэдээг сонссон О.Баасанхүү гишүүний хувьд өнөөдөр жинхэнэ утгаараа "хар баасан гараг" байсан биз ээ.