Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайд Д.Загджавыг энэ цаг үеийн хамгийн мэдээлэлгүй хүнээр тодруулахаар болж. Бүхэл бүтэн улс орны уул уурхай, хүнд үйлдвэрийн салбарын бодлогыг барьж яваа эрхэм төрийн түшээ ийм хариуцлагагүй муйхар байж болох уу. Өнөөдрийн бүхий л хэвлэл мэдээллийн хэрэгслээр болон сошиал ертөнцөөр шатахууны үнийн өсөлтийн талаар хөндсөн байна.
Гэтэл иргэдийн бухимдал, сонин хэвлэлийнхэний нийтлэл дэд сайдтанд падлийгүй бололтой.
Өнөөдрийн байдлаар шатахуун түгээх төвүүдэд бензиний үнэ 20-150 төгрөгөөр нэмэгдээд байгаа. Гэтэл дэд сайд “шатахууны үнэ нэмэгдсэнийг би мэдээгүй” гэж ирээд л хэвлэлийн бага хурал хийв.
Уг нь хамгийн түрүүнд мэдээд үнэ нэмэхгүй байх асуудал дээр арга хэмжээ авч байх ёстой албан тушаалтан баймаар. Сэтгэлгүй, зүтгэлгүй дэд сайдтай уул уурхай, хөнгөн үйлдвэрийн яамны болон тус салбарын хувь заяа ч тун бүрхэг байна даа...