Олон түмнийг төлөөлж төрийн хүн болно гэдэг хэн дуртай нь хийгээд байх амар алба биш. Өмсч зүүх, хэлж ярих нь олны анхаарлын төвд байнга байдаг хүмүүс бол улстөрчид. Энэ удаагийн парламент түүхэндээ байгаагүй олон эмэгтэй гишүүнтэй. Гэтэл эрхэмсэг хатагтай нар маань сонгогдоод ганц жилийн дотор л өмсч зүүсэн болоод идэж ууж байгаа байдлаасаа болоод “боов”, “бохь”, “унтаахай” гээд аль хэдийнэ нэр хоч зүүгээд амжсан.
Тэгвэл сав л хийвэл нүд нь аниатай зургаар сошиалын “од” болж байдаг гишүүн маань саяхан тойрогтоо ажиллаж. Энэ тухайгаа ч мөн олон нийтийн цахим сүлжээгээр маш сайн тарааж байна лээ. Гэвч төрийн өндөр албан тушаалд буюу улс төрийн тогоонд бараг 20-иод жил чанагдсан гишүүний маань энэ удаагийн сонголт өөрийн эрхгүй сонгогч олных нь сонирхолыг татсан юм.
Гишүүн маань охиныхоо малгайгаар гоёчихож гэх нь ч байсан. Зарим нь бүр хэт энгийн харагдах гээд ядчих юм аа гэлцэх нь ч чих дэлсч байсныг нуух юун. Юутай ч ардчилсан нийгэмд хүмүүс луувангаа иднэ үү, лаагаа иднэ үү маньд ямар хамаа байхав. Гэхдээ л төрд, гадаад улс орнуудад ард түмэн та биднийг төлөөлж нүүр царай болж байгаа хүн гэдгийг хэн хэн маань мартах учиргүй.