ИЗНН-ын даргаар 2000 оноос хойш тасралтгүй 17 жил ажилласан УИХ-ын гишүүн асан С.Оюун ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ гаргажээ. Учир нь тэрбээр Дэлхийн усны байгууллагын даргаар томилогдох болсон тулд дээрх шийдвэрийг гаргасан аж.
Улс төрийн зөвлөл арваннэгдүгээр сарын 20-нд хуралдаж, Үндэсний хорооны хурлаа зарлахаар болжээ. Үндэсний хорооны хурлаа тус намынхан ирэх оны нэгдүгээр сарын 27-нд зарлан хуралдуулах төлөвлөөд байгаа юм. Энэ хурлаар намынхаа Их хурлыг хуралдуулах эсэхээ шийдэх нь.