“Өвөл болохоор хүйтэн болдог” хэмээх алдарт үгээрээ олны танил болсон УИХ-ын гишүүн М.Билэгт шинэ эмнэлэг барих гээд зээл хөөцөлдөж яваа аж. Эрхэм гишүүн өөрийн “Ачлал трейд” компанийн нэр дээр Хөгжлийн банкнаас 15 сая ам.долларын зээл хүсч байгаа юм байна.
Ямартаа ч тэрбээр уг зээл нь бүтчихвэл Хавдар судлалын үндэсний төвийн дэргэд 300 ортой шинэ хавдрын эмнэлэг барихаар төлөвлөжээ. Эхний ээлжинд 120 ортой эмнэлгийн барилгын ажил ирэх жил ашиглалтад орох ажээ.
Хэлэх үг, яриандаа төдийлөн сайн биш ч М.Билэгт хатагтай бизнесийн одтой нэгэн. Тухайлбал, 2001 онд анх баригдаж байсан “Ачлал” их дэлгүүр нь одоо ч түрээслэгч олонтой, үйлчлүүлэгч ихтэй газруудын нэг байсаар байгаа билээ.