Европын Холбооны Сирийн эсрэг тавьсан хориг террористуудын сонирхолд нийцсэн гэж Сирийн гадаад хэргийн сайд хэлсэн тухай САНА агентлаг мэдээлжээ. Сайдын хэлсэнээр хоригийг Хан Шейхоунд террористуудын хэрэглэсэн химийн зэвсэгийн хэрэгт явуулж байсан мөрдлөг дуусахаас өмнө тавьсан байна. Үүгээрээ Европын Холбоо “террористууд бүлгүүдийг дэмждэг бөгөөд олон нийтийн санааг буруу тийш нь хөдөлгөж байгаа,”-г илэрхийлж байна гэжээ.
Даваа гарагт Европын Холбооны 28 гишүүн улс Сирийн эсрэг хоригийг үргэлжүүлэн тавихаас гадна Сирийн найман дээд албан тушаалтнууд ба найман судлаачдыг хар жагсаалтанд оруулаад байв. Хоригт одоо Сирийн газрын тос ба газрын тосны бүтээгдэхүүн, түлш, Европын Холбоон дахь Сирийн банкны өмчүүд зэргүүд багтаж байна.