Д.Эрхэмбаяр

Төсвийн байнгын хороо хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ

Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн (2017.11.23) хуралдаан 15 цагт гишүүдийн 52.6 хувийн ирцтэйгээр эхэлж, Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай, Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.

Төсвийн байнгын хорооны дарга Б.Чойжилсүрэн НҮБ, АХБ-ны эдийн засагчдын ажлын хэсэгтэй уулзав

УИХ-ын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Б.Чойжилсүрэн өнөөдөр (2017.11.24) Нэгдсэн үндэстний байгууллага (НҮБ) болон Азийн хөгжлийн банк (АХБ)-ны хамтарсан эдийн засагчдын ажлын хэсэгтэй уулзав.

Дэд хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцэв

Дэд хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай асуудлыг хэлэлцлээ. Энэ асуудлыг өнгөрсөн долоо хоногийн Баасан гарагийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсний дараа

Гаалийн болон НӨАТ-аас чөлөөлөх тухай хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлэгт шилжүүллээ

Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцлээ. Хуулийн төслийн талаар Засгийн газрын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Б.Батзориг танилцуулав.

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийг баталлаа

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2017.11.23/ нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ.

Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэнэ

Төрийн ордонд өнөөдөр, маргааш УИХ-ын чуулган хуралдана. УИХ-ын гишүүн Г.Занданшатар нарын 10 гишүүний өргөн мэдүүлсэн Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэхийг хэлэлцэнэ.

Нийслэлийн 2018 оны төсвийн төслийг иргэдийн дунд нээлттэй хэлэлцүүллээ

Нийслэлийн санхүү, төсвийн өнөөгийн байдлыг иргэдэд танилцуулж, нийслэлийн 2018 оны төсвийн төслийг иргэдийн дунд нээлттэй хэлэлцүүлэх өргө хэмжээ өнөөдөр нийслэлийн Иргэний танхимд зохион байгуулагдлаа.

С.Батболд: Тогтвортой байдал, эв нэгдлийг хангах нь өнөөдрийн яригдах гол сэдэв байх болно

МАН-ын XXVIII Их хурал өнөөдөр Соёлын төв өргөөнд болж байна. Тус хуралд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч, Нийслэлийн намын хорооны дарга С.Батболд оролцож байна.

Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Монгол Улсын гавьяат тамирчин Н.Түвшинбаярыг төрийн дээд шагнал-тэргүүн зэргийн одон “Чингис хаан” одонгоор шагналаа

Их эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр, Монгол бахархлын өдрийг тохиолдуулан жил бүр улс орныхоо тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, үндэсний эв нэгдлийг бататган бэхжүүлэх, төрт ёс, түүх соёлынхоо уламжлалыг гүнзгий судалж, хойч үедээ өвлүүлэх, тэдгээрийг дэлхий дахинд сурталчлан таниулах үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж, төр, нийгэм, үндэстний өмнө онцгой гавьяа байгуулсан нэг иргэнийг Монгол Улсын төрийн дээд шагнал-тэргүүн зэргийн одон “Чингис хаан” одонгоор шагнадаг уламжлалтай билээ.

Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлэв

Их эзэн Чингис хааны мэндэлсний 855 жилийн ой, Монгол бахархлын өдөр, Монгол Улсын төрийн дээд шагнал-тэргүүн зэргийн “Чингис хаан” одон гардуулсан ёслолыг тохиолдуулан Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлэв.

Гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ

Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболдод (2017.11.17) Гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийг УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хүнс, хөдөө, аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Б.Батзориг өргөн мэдүүлэв.

УИХ-ын гишүүн Х.Нямбаатар, Б.Пүрэвдорж нар Франц улсын Нотариатын Дээд зөвлөлийн төлөөлөгчидтэй уулзав

Улсын их Хурлын Хууль зүйн байнгын хорооны гишүүн Х.Нямбаатар, Б.Пүрэвдорж нар (2017.11.17) манай улсад айлчилж байгаа Францын Нотариатын Дээд зөвлөлийн төлөөлөгчидтэй уулзлаа.

Дэд хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай асуудлыг хэлэлцэн шийдвэрлэв

Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны (2017.11.17) хуралдаан 17 цаг 17 минутад 57.9 хувийн ирцтэй эхэлж, Дэд хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай асуудлыг хэлэлцэн шийдвэрлэв.