Д.Эрхэмбаяр

Улсын Их Хурлын дарга ДОХ-той тэмцэх дэлхийн өдрийг тохиолдуулан үг хэллээ

Хүний дархлал хомсдлын вирус, дархлалын олдмол (ХДХВ, ДОХ)-той тэмцэх дэлхийн өдөр өнөөдөр тохиож буйтай холбогдуулан Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд чуулганы нэгдсэн хуралдааны эхэнд Улсын Их Хурлын гишүүд, нийт иргэддээ хандаж үг хэллээ.

Хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгээс МАН-ын бүлэг завсарлага авлаа

Чуулганы үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт оруулах тухай болон холбогдох бусад хуулийн төсөл -ийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Засгийн газраас 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдөр өргөн мэдүүлсэн уг хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг Улсын Их Хурлын чуулганы өчигдрийн үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар хийж, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр шилжүүлсэн юм.

Даваагийн Кёкшюзан Батбаярыг өөрийнх нь хүсэлтээр Монгол Улсын Ерөнхийлөгчийн орон тооны бус зөвлөхийн албан тушаалаас чөлөөлөв

Монгол Улсын Ерөнхийлөгчийн орон тооны бус зөвлөхөөр ажиллаж байсан Даваагийн Кёкшюзан Батбаяр өөрийн хүсэлтээр Ерөнхийлөгчийн орон тооны бус зөвлөхийн албан тушаалаас чөлөөлөгдөх өргөдлөө Ерөнхийлөгчийн Тамгын газарт өгсөн байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч, ҮАБЗ-ийн тэргүүн Х.Баттулга Үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэгтэй байгууллагуудын удирдлагатай уулзалт хийв

Монгол Улсын Ерөнхийлөгч, ҮАБЗ-ийн тэргүүн Х.Баттулга Үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагуудын тэргүүн нартай өнөөдөр уулзаж, Монгол Улсын үндэсний аюулгүй байдалтай холбоотой нөхцөл байдлын талаар мэдээлэл хийж санал солилцлоо.

Төмөр замын дамжин өнгөрөх тээвэрт 25 жил тарифын хөнгөлөлт эдэлнэ

“Төмөр замаар дамжин өнгөрөх ачаа тээвэрлэх нөхцөлийн тухай Монгол Улсын Засгийн газар, ОХУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийн төслийг хэлэлцэн дэмжлээ. Хэлэлцээрт гарын үсэг зурах эрхийг Зам, тээврийн хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнэд олгох тухай Ерөнхий сайдын захирамж гаргахаар тогтов.

Хамтарсан Ажлын хэсэг БНХАУ-ын Эрээн хот, Дорноговь аймгийн Замын-Үүд суманд ажиллалаа

Хууль зүйн болон Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороодын 2017 оны 12/28 дугаар тогтоолоор байгуулагдсан хамтарсан Ажлын хэсэг 2017 оны 11 дүгээр сарын 26-27-ны өдрүүдэд

“Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн танилцуулга” сэдэвт хэлэлцүүлэг болов

УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо, Төвбанк (Монголбанк)-тай хамтран өнөөдөр (2017.11.28) Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаарх танилцуулга, хэлэлцүүлгийг хийв.

Мах, махан бүтээгдэхүүний экспортыг эрчимтэй нэмэгдүүлнэ гэж Ерөнхий сайд У.Хүрэлсүх мэдэгдлээ

Монгол Улсын Ерөнхий сайдын ахалдаг Хүнсний аюулгүй байдлын зөвлөл маргааш буюу 11 дүгээр сарын 29-нд хуралдаж, мах экспортод гаргах квотыг нэмэгдүүлэх талаар ярилцана.

Н.Цэрэнбат: Байгаль орчны салбарын тухай хуулиуд иргэдэд ойлгомжтой болох нөхцөл бүрдлээ

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбатад Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Баясгалан тэргүүтэй төлөөлөгчид Байгаль орчны салбарын тухай багц хуулийн төслийг хүлээлгэж өглөө.

Ө.Энхтүвшин: Мэргэжлийн хяналтынхан зөвлөн тусладаг, соён гэгээрүүлдэг байх ёстой

Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр Мэргэжлийн хяналтын байгууллагын албан хаагчидтай уулзаж, санал бодлыг нь сонсон, үүрэг, чиглэл өглөө.

УИХ-ын гишүүдээс Ерөнхий сайдад тавьсан асуулгын хариуг сонсож, хоёр асуудал хэлэлцэн шийдвэрлэв

Улсын Их Хурлын 2017 оны намрын ээлжит чуулганы (2017.11.24) хуралдаан 57.9 хувийн ирцтэйгээр 15 цаг 09 цагт эхэлж, Монгол Улсын Ерөнхий сайдад хандан Улсын Их Хурлын гишүүдээс тавьсан асуулгын хариуг сонсов.

Ерөнхий сайд У.Хүрэлсүх анхдугаар Үндсэн хуулиа баталж, БНМАУ тунхагласан баярыг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ

Монгол Улсын Ерөнхий сайд Ухнаагийн Хүрэлсүх анхдугаар Үндсэн хуулиа баталж, БНМАУ тунхагласан ойн өдрийг тохиолдуулан ард иргэддээ мэндчилгээ дэвшүүллээ. Мэндчилгээнд,

Шатрын улсын аварга шалгаруулах тэмцээн эхэллээ

Шатрын Рапид /түргэвчилсэн/ болон Блиц /түргэн/ тоглолтын 2017 оны Улсын аварга шалгаруулах тэмцээн Төрийн ордонд эхэллээ. Тэмцээнийг Улс тунхагласны 93 жилийн ойг тохиолдуулан анх удаа Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор зохион байгуулж байна.

Үржлийн бус бог мал экспортлохыг зөвшөөрөв

Малын тоо толгойн өсөлт, хадлан, тэжээлийн хүрэлцээ, хангамжтай уялдуулан малчид, иргэдийн орлогыг нэмэгдүүлэх зорилгоор малын гоц халдварт өвчин гараагүй аймаг, сумаас үржлийн бус бог малыг экспортод гаргахыг зөвшөөрлөө.