Засгийн газар

Ерөнхий сайд БНСУ-ыг зорив

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх БНСУ-д өнөөдрөөс 17-ны өдөр хүртэл албан ёсны айлчлал хийхээр БНСУ-ыг зорилоо. БНСУ-ын Ерөнхий сайд Ли Наг Ен-ы урилгаар хийгдэж буй айлчлалын үеэр “Гуравдагч хөрш” БНСУ-тай “иж бүрэн түншлэл”-ийн харилцааг гүнзгийрүүлэн хөгжүүлэх хүрээнд улс төрийн итгэлцлийг бататгах, хоёр орны хоорондын худалдаа, хөрөнгө оруулалт, хөнгөлөлттэй зээл, буцалтгүй тусламжийг нэмэгдүүлэх, иргэдийн зорчих нөхцлийг хөнгөвчлөх зэрэг асуудлыг хэлэлцэж, бүс нутаг, олон улсын харилцан

60 МЯНГАН АЙЛ ӨРХИЙГ ЦАХИЛГААН ХАЛААГУУРААР ХАНГАХ БОЛОМЖ БҮРДЭНЭ

Станцуудын хүчин чадлыг нэмснээр энэ онд гэр хорооллын 19 мянган айл өрх 4 кВт-ын хуримтлууртай халаагуур, цаашид 60 мянган айл өрх халаагуур ашиглах боломж бүрдэнэ. Энэ халаагуур өөрийгөө цэнэглэдэг бөгөөд хуримтлуулсан дулааныг нь өдөртөө ашиглах боломжтой

ЗАСГИЙН ГАЗРААС УТААГ БУУРУУЛАХАД ЦОГЦ ШИЙДЭЛ ГАРГАНА

“Утааг бууруулах технологийн шийдэл” үзэсгэлэнд 50 гаруй аж ахуй нэгж, хувь хүн оролцож цахилгаан халаагуур, боловсруулсан хийн түлш, гэрийн дуулаалга, шалны ялтсан халаагуур, агаар шүүгч, төрөл бүрийн зуух, цахилгаан хэмнэгч зэрэг технологийн шийдлийг танилцуулж байна.

Шадар сайд Ө.Энхтүвшин: Та нар Дорноговио хөгжлийн загвар аймаг болгоорой

Шадар сайд Ө.Энхтүвшин өчигдөр үдэш (2017.12.19) Дорноговь аймгийн Засаг даргын тамгын газрын албан хаагчид, багш, эмч нарын төлөөлөлтэй уулзаж, Онцгой байдлын хэлтэс, Мэргэжлийн хяналтын хэлтэс, Стандартчилал, хэмжил зүйн хэлтсийн үйл ажиллагаатай тус бүр танилцан, албан хаагчидтай ярилцлаа.

Ерөнхий сайд У.Хүрэлсүх: Түүхий нүүрсний хэрэглээ 2019 он гэхэд 10 хувиар буурна

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх /2017.12.19/ Нийслэлийн агаар, орчны бохирдлыг бууруулах хүрээнд хийгдэж буй дэд бүтцийн ажлын барилга угсралтын ажилтай газар дээр нь явж танилцлаа.

Мэдээллийн технологийн бодлогын зөвлөл хуралдлаа

Мэдээллийн технологийн бодлогын зөвлөлийн хурал 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдөр болж журмын төсөл, ирэх оны үйл ажиллагааны чиглэл, гадаадын зээл, тусламжаар хэрэгжиж байгаа төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, цаашдын зорилтын талаар хэлэлцэв.

Импортын эрчим хүчийг татвараас чөлөөлөх хуулийн төсөл өргөн барилаа

Монгол Улсын Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэсэн “Гаалийн болон Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай” хуулийн төслийг УИХ-ын гишүүн, Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболдод өргөн барилаа.

Ерөнхий сайд У.Хүрэлсүх: Монгол залуусаа ажлын байраар хангаж, гадаадаас авдаг ажилчдын тоог 50 хувиас дээш бууруулна

Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газар хамтран “Тогтвортой хөгжилд залуучуудын оролцоо” үндэсний чуулганыг 2017 оны 12 дугаар 12-ны өдөр Төрийн ордонд зохион байгуулж байна.