Засгийн газар

Тогтоолын төслийг өргөн барив

Монгол Улсын Засгийн газраас санаачилсан Төрийн өмчөөс аймаг, нийслэлийн өмчид эд хөрөнгө шилжүүлэх тухай УИХ-ын тогтоолын төслийг Засгийн газрын гишүүн, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар өнөөдөр Улсын Их Хурлын дарга М.Энхболдод өргөн барилаа.

Сайд нар орон нутагт ажиллаж байна

Засгийн газрын тэргүүн, танхимын гишүүд хөдөө орон нутагт ажиллаж байна. Монгол Улсын ерөнхий сайд У.Хүрэлсүх тэргүүтэй танхимын дөрвөн гишүүн Өвөрхангай, Баянхоногр, Говь-Алтай аймагт, УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар, ЗТХ-ийн сайд Ж.Бат-Эрдэнэ, БОАЖ-ийн сайд Н.Цэрэнбат нар Өмнөгөвь аймагт тус тус албан томилолттой байна.

Иргэдийн санал, шүүмжлэлийг ажилдаа тусгаж байхыг Ерөнхий сайд үүрэг болгов

Ерөнхий сайд У.Хүрэлсүх Өвөрхангай аймагт хүрэлцэн ирсэн даруйдаа аймгийн Засаг даргын Тамгын газрын ажилтнуудтай уулзав. Аймгийн Засаг дарга Г.Ганболд уулзалтын эхэнд нутаг орны нийгэм, эдийн засгийн байдал, тулгамдаж буй асуудлаа танилцууллаа.

“Ерөнхий зориулалтын нисэхийг хөгжүүлэх хөтөлбөр”-ийг батлав

Засгийн газрын ээлжит хуралдаан 2018 оны 5 дугаар сарын 2-ны өдөр боллоо. Тус хуралдаанаар “Ерөнхий зориулалтын нисэхийг хөгжүүлэх хөтөлбөр”-ийг батлав. Хөтөлбөр хэрэгжсэнээр энэ салбарын эрх зүйн зохицуулалт сайжирч, бизнес эрхлэх таатай нөхцөл бүрдэнэ гэж Засгийн газар үзэж байна.

23 байршилд сургууль, цэцэрлэг барина

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар “Бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор төсөл”-ийн хүрээнд газар нь чөлөөлөгдөж, захирамж гарсан 23 байршилд концессоор сургууль, цэцэрлэг барихаар шийдвэрлэлээ

Засгийн газрын хуралдаан болж байна

Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна. Тус хуралдаанаар нийт 21 асуудлыг хэлэлцэхээр төлөвлөсөн юм. Тухайлбал, Дайчилгааны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Орон нутгийн хамгаалалтын тухай хуулийн төсөл, Монгол, Туркийн Засгийн газар хоорондын хамтарсан хорооны хуралдааны дүнгийн тухай болон Монгол Улс, Уругвай Улс хоорондын хэлэлцээр батлах тухай асуудлыг хэлэлцэхээр багтаасан.

Элчин сайдаар томилуулахаар дэмжив

Монгол Улсаас Шведийн Вант Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Очирын Энхцэцэг, Япон Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Дамбадаржаагийн Батжаргал, Канад Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Ядмаагийн Ариунболд, Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улсад суух Элчин сайдаар Наранхүүгийн Тулга, Австралийн Холбооны Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Гончигзэвэгийн Тэнгэр, Тайландын Вант Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Наваан-Юндэнгийн Чи

Дараах хүмүүсийг Элчин сайдаар томилуулахаар дэмжив

Засгийн газар ээлжит бус хуралдаанаар Монгол Улсаас Шведийн Вант Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Очирын Энхцэцэг, Япон Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Дамбадаржаагийн Батжаргал,

Цацрагийн аюулгүй ажиллагаатай холбоотой дүрмийг баталлаа

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн ахалдаг Цөмийн энергийн комисс хуралдан “Цацраг идэвхт ашигт малтмалын олборлолт, боловсруулалтын цацрагийн аюулгүй ажиллагааны дүрэм”-ийг хэлэлцэн баталлаа.

Сайжруулсан түлшний үйлдвэр байгуулна

Засгийн газрын хуралдаан 2018 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр болж, дараах асуудлыг хэлэлцэн шийдвэр гаргалаа. Ухаа худагийн угаасан нүүрсийг ашиглан сайжруулсан түлш үйлдвэрлэх компанийг

Дундговь аймгийн Хөгжимт драмын театрын барилгын ажлыг эхлүүлнэ

Засгийн газрын ээлжит хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн Өмнөговь, Дундговь аймагт энэ 12-14-нд ажилласан томилолтын мөрөөр дараах арга хэмжээг авч ажиллахыг холбогдох сайд нарт үүрэг болголоо.

Засгийн газрын ээлжит хуралдаан боллоо

Төрийн өмчөөс аймаг, нийслэлийн өмчид эд хөрөнгө шилжүүлэх тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцээд хуралдаан дээр Засгийн газрын гишүүдийн гаргасан саналыг тусган УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо.

Иргэнд газар өмчлүүлэх хуулийн хугацааг 10 жилээр сунгалаа

Монгол Улсын Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр болж дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэн дэмжээд УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо.

Шадар сайд Ө.Энхтүвшин: Ярьж тохирсноо яв цав хэрэгжүүлэх нь чухал

Бүс хоорондын Стандартчиллын холбооны (MAC)27 дугаар ерөнхий чуулган Бүгд найрамдах Турк улсын Стандартын байгууллагын санаачилгаар энэ сарын 18-19-нд Улаанбаатар хотноо зохион байгуулагдаж байна.