Ерөнхийлөгч

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор “Буддын мэдлэг ухаан ба орчин үеийн шинжлэх ухаан” сэдэвт эрдэм шинжилгээний хурал болж байна

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор “Буддын мэдлэг ухаан ба орчин үеийн шинжлэх ухаан” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурал өнөөдөр ШУТИС-ийн төв байранд болж байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Арабын Нэгдсэн Эмират Улсын Ерөнхийлөгчийн зөвлөхийг хүлээн авч уулзлаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Арабын Нэгдсэн Эмират Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх Шейх Султан Бин Халифа Аль-Нахъяаныг өнөөдөр хүлээн авч уулзлаа.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга УИХ-ын даргад албан бичиг илгээлээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга 60 тэрбумын хэргийг хаасан болон У.Хүрэлсүхийг Шадар сайдаар ажиллаж байх үед хууль бусаар тагнаж чагнан гүйцэтгэх ажил явуулсан асуудлыг хэрхэн шийдвэрлэсэн талаар Ерөнхий хяналтын сонсгол явуулах тухай албан бичгийг УИХ-ын даргад илгээлээ

ОХУ-ын иргэн С.В.Калашниковыг Найрамдал медалиар шагналаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга зарлиг гаргаж ОХУ-ын иргэн, ОХУ-ын Холбооны Хурлын Холбооны зөвлөлийн Эдийн засгийн байнгын хорооны нэгдүгээр орлогч Сергей Вячеславович Калашниковыг Найрамдал медалиар шагналаа.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд амжилт гаргасан өсвөрийн шатарчдыг хүлээн авч уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд амжилт гаргасан өсвөрийн шатарчдыг өнөөдөр хүлээн авч уулзав.

Ахмадуудаа хүлээн авч хүндэтгэл үзүүлэв

Олон улсын Ахмадын өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд, дэд дарга Б.Саруул нар үе үеийн Ерөнхийлөгчийн Тамгын газарт ажиллаж байсан ахмадуудаа хүлээн авч хүндэтгэл үзүүлэв.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Монгол Улсын Ерөнхий сайдад нэр дэвшигчийн талаар зөвшилцөх хүсэлтийн хариуг өгчээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Монгол Улсын Ерөнхий сайдад нэр дэвшигчийн талаар зөвшилцөх хүсэлтийн хариуг УИХ-ын дарга М.Энхболдод сая өгөв.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Европын сэргээн босголт хөгжлийн банкны Тэргүүн дэд ерөнхийлөгчийг хүлээн авч уулзлаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Европын сэргээн босголт хөгжлийн банкны Тэргүүн дэд ерөнхийлөгч Филип Беннетт болон тус банкны Нидерланд, Монгол Улсыг төлөөлсөн захирал Франс Вийкерс, дэд бүтэц хариуцсан ахлах банкир Светлана Радченко нарыг өнөөдөр хүлээн авч уулзлаа.

БНСУ-ын иргэн Шин Ён Сүг “Найрамдал” медалиар шагнав

БНСУ-ын иргэн Шин Ён Сүг “Найрамдал” медалиар шагнах тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигт “Монгол Улсын эрүүл мэндийн салбарт оруулсан хөдөлмөр, зүтгэлийг нь өндрөөр үнэлж БНСУ-ын иргэн, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Номхон далайн баруун бүсийн төвийн захирал Шин Ён Сүг Монгол Улсын төрийн дээд шагнал “Найрамдал” медалиар шагнасугай” гэсэн байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга: Хүнс, хүнсний ногоогоо дотооддоо үйлдвэрлэж, дотоодын хэрэгцээгээ хангах нь аюулгүй байдлын бодлоготой уялдах ёстой

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга хүнсний хэрэглээгээ дотоодоосоо 100 хувь хангадаг болох зорилт дэвшүүлж, Ерөнхийлөгчийн санаачилгаар энэ 9 дүгээр сарын 12-ны өдөр Хүнсний аюулгүй байдлын үндэсний чуулганыг зохион байгуулсан билээ.